Mongolian Culture Center

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

Танилцуулга

И-мэйл Хэвлэх
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 9
МууСайн 

Монгол Соёлын Төв нь АНУ-ын Виржиниа муж улсын Арлингтон хотын захиргаанд бүртгэлтэй, ашгийн бус, төрийн бус, олон нийтийн байгууллага бөгөөд АНУ-д хэл соёлоо сурталчлан дэлгэрүүлж, Монголчуудынхаа дунд соёл боловсролын төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна.  

Зорилго: 

  • Монгол хэл, соёл, түүх, зан заншил, урлаг, утга зохиол, спортыг АНУ-д сурталчлах
  • АНУ дахь Монголын залуу үеийнхэнд эх хэл, соёлыг нь өвлүүлэх
  • АНУ дахь олон Монгол үндэстэн ястныг ойртуулан нэгтгэх, туслан дэмжих 
  • Монгол улс дахь Монгол судлал, боловсрол, соёл урлагийн байгууллага, эрдэмтэд, оюутнуудын ажил үйлсийг дэмжих  

Үйл ажиллагаа:

  • Монгол хэл, түүх, соёлын чиглэлээр улирал тутмын хэвлэл гаргах
  • Монгол соёлын цуврал лекцийг англи хэлээр бэлдэж, АНУ-ын сургууль, хүрээлэнгүүдэд танилцуулах
  • Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Олон улсын хурлуудад Монгол улсын судлаачдыг татан оролцуулах
  • АНУ дахь Монгол иргэд, хүүхдүүд болон сонирхсон бусад хүмүүст Монгол хэл, бичгийн сургалт явуулах
  • Монгол улсаас жилд нэг эрдэмтнийг урин авчирч их дээд сургуулиудад лекц уншуулах болон Монгол судлалын шилдэг оюутнуудыг дэмжих тэтгэлгийн сан бүрдүүлэх
  • Монгол зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэн гаргах, Монгол судлалын цуврал лекц зохион байгуулах
LAST_UPDATED2