Mongolian Culture Center

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

Гишүүд

И-мэйл Хэвлэх
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 9
МууСайн 

ХҮНДЭТ ГИШҮҮД

Нацагийн Багабанди (Улаанбаатар, Монгол)
Монгол улсын хоёр дахь Ерөнхийлөгч. Философийн ухааны дэд доктор. Олон улсын арав гаруй нэр хүндтэй их сургуулийн хүндэт доктор.

Ажаа гэгээн (Блүүмингтон, Индиана)
Төвд-Монголын Бурхан Шашны Төвийн Ерөнхийлөгч. Гүмбум хийдийн хамба. Ажаа гэгээний ес дэх дүр. Рэнбүчи

Жак Ведерфорд (Сэйнт Паул, Минессота)
Макалестер Коллежийн Хүн судлалын профессор. Судалгааны олон арван ном хэвлүүлснээс Genghis khaan and Making Modern World ном нь Америкийн олон нийтийн сэтгэхүйд том өөрчлөлт авчирсан.

ГИШҮҮД

Маналжавын Дэлгэрцогт (Арлингтон, Виржиниа)
Pyramide Granite LLC – ийн захирал, ВХОМХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн

Батмөнхийн Цэрэнбат (Чикаго, Иллиной)
United Airlines компанийн онгоцны үйлчлэгч, социологич

Гоогийн Бадан (Арлингтон, Виржиниа)
АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуулийн багш, Ph.D, хэл шинжээч

Пүрэвийн Увш (Блүүмингтон, Индиана)
Удирдлагын Академийн Нийгмийн Хөгжлийн Сургуулийн захирал, профессор, Ph.D, гэр бүл судлаач

Баасангийн Наминчимэд (Блүүмингтон, Индиана)
“Даяар Монгол” сонины эрхлэгч, түүхч, сэтгүүлч

Лувсанноровын Эрдэнэчимэг (Блүүмингтон, Индиана)
Индианагийн Их Сургуулийн судлаач, Sc. D, урлаг судлаач

Лэгдэнгийн Цэрэнчунт (Блүүмингтон, Индиана)
Индианагийн Их Сургуулийн багш, хэл шинжээч    

Бадарчийн Нямаа (Фэйрфакс, Виржиниа)
Монголын эртний зоос судлаач, түүхч

Хоовзойн Маам (Улаанбаатар, Монгол)
Монголын Үндэсний Хөгжлийн Хүрээлэнгийн судлаач. Ph.D.

Доржийн Цэрэндулам (Сеаттл, Вашингтон)
Анагаах ухаанаар мэргэжсэн. Сеаттл хот орчмын Монголчуудад орчуулгаар үйлчилдэг.

Содномын Энхцэцэг (Александриа, Виржиниа)
St Patrick Episcopal Сургуульд багшлахын зэрэгцээ Northern Virginia Community College-д сурдаг

Хайнзансамбуугийн Ширчин (Сеаттл, Вашингтон)
Монгол утга зохиол, гүн ухаан судалдаг. Лос-Анжелес хотын Монголчуудын Холбоог үүсгэн байгуулагч нарын нэг

Энэбишийн Ууганбаяр (Рестон, Виржиниа)
Монгол улс болон АНУ-д эмчийн мэргэжил эзэмшсэн. Рестон хотноо өрхийн эмчээр ажилладаг.

Батдоржийн Сэргэлэн (Арлингтон, Виржиниа)
Хувиараа бизнес эрхэлдэг. Монгол соёл, заншилтай холбоотой үйл ажиллагааг дэмжин оролцдог.

Бааска Фенза (Иллиной)
Хөдөө аж ахуйн мэргэжилтэн

Алисиа Кампи (Арлингтон, Виржиниа)
Индианагийн Их Сургуулийн дэргэдэх "Монгол нийгэмлэг"-ийн Ерөнхийлөгч, Монгол судлаач, Ph.D.

Ширчингийн Баатар (Сан Франсиско, Калифорни)
Беркели дэх Калифорнийн Их Сургуулийн зочин судлаач

Синтиа Гуадолупэ (Вашингтон Ди Си)
"Ладо" хэлний сургуулийн багш

Гантулгын Уртнасан (Сиэттл, Вашингтон)
Монгол улсын "Морин хуур" чуулгын хөгжимчин

Чарльз Крюзкопф (Ванкувер, Канад)
Америкийн Монгол Судлалын Төвийн гүйцэтгэх захирал, Монгол судлаач, Ph.D.

Эрдэнэбатын Саран (Пасадена, Мэриланд)
Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, МУ-ын Соёлын Тэргүүний Ажилтан

 

LAST_UPDATED2