Mongolian Culture Center

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

Манайхан

И-мэйл Хэвлэх
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 7
МууСайн 

Тэргүүн Мягмарын Саруул-Эрдэнэ
УБИС-ийг Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн.1996 онд хэл шинжлэлийн ухааны магистр, 2002 онд докторын зэрэг хамгаалсан.МУБИС, АНУ-ын Энх Тайвны корпус, Олон Улсын “Гүүр” коллеж, Монгол Мэдлэгийн Их Сургуульд багшилж байсан. Мөн Монгол Телевизээр “Үгийн уурхай” хичээл зааж байв. Одоо Индианагийн Их Сургуульд судлаач. Эртний Монгол – Түрэг хэлний харьцаа, Монгол хэлний хөгжлийн түүхийг судалдаг.

Гүйцэтгэх захирал Даваанямын Ганзориг
АНУ дахь анхны Монгол компани болох Altai Net – ийг үүсгэн байгуулагчдийн нэг. IMON, LLC компаний үүсгэн байгуулагч, захирал. Америк дахь Монголчуудын Худалдааны Танхимийн Удирдах Зөвлөлийн гишүүн. 

Урлаг соёл эрхэлсэн зохицуулагч Дамбын Цолмон
1989 онд Дүрслэх Урлагийн Дунд Сургууль, 1995 онд Дүрслэх Урлагийн Дээд Сургууль төгссөн. Бие даасан уран бүтээлч. Үзэсгэлэн нь АНУ-ын хэд хэдэн муж, Ази, Европын улсуудад гарч байсан. Тосон будаг, усан будгийн ажлаас гадна арьсан урлал, уран бичлэг сонирхдог. Түүх угсаатны зүйн асуудлууд, тухайлбал хүрлийн үеийн араатны дүрст урлаг, зэвсэг хэрэглэлийг судалдаг.    

Санхүү эрхэлсэн зохицуулагч Чойжавын Гантулга
1994 онд онд Гадаад Хэлний Дээд Сургуулийг (одоогийн Хvмvvнлэгийн Их Сургууль) Англи хэлний багш/орчуулагчийн мэргэжлээр тєгссєн. 2001 онд Виржиниа мужийн Ричмонд хотод Virginia Commonwealth University-д Насанд Хvрэгчдийн Боловсрол мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан. АНУ-д шилжин суурьшихынхаа ємнє, Гадаад Хэлний Дээд Сургууль, Техникийн Их Сургууль, Энх Тайвны Корпус, болон АНУ-ын Олон Улсын Хєгжлийн Агeнтлагад ажиллаж байсан. Одоо Виржиниа мужид Human Technology, Inc компанид мэргэжлийнхээ дагуу нарийвчилсан сургалтын курс, хичээл боловсруулах ажил эрхэлж байна. 

Гадаад харилцаа эрхэлсэн зохицуулагч Нямаагийн Номундарь
1998 онд Вашингтон хотын Их Сургуулийг санхүү эдийн засагч мэргэжлээр төгссөн.1998-2000 онд State Street Bank and Trust Co. компанид эдийн засагч, 2000 оноос хойш RER Solutions, Inc компанид программ зохиогчоор ажиллаж байна. Монголын түүх, соёлын орчуулга хийдэг. 

Нарийн бичгийн дарга Цэвээндуламын Наранцэцэг
1990 онд Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжлээр төгссөн.1994 онд УБИС-ийг Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2000 онд хэлшинжлэлийн ухаанаар магистрийн зэрэг хамгаалсан. Олон Улсын Гүүр коллежи, АНУ-ын ЭСЯ-нд монгол хэл, соёлын багшаар ажиллаж байсан. Одоо АНУ-ын Төрийн Департаментийн Гадаад Харилцааны Дээд Сургуульд Монгол хэл-соёлын багш. Монгол хэлийг гадаад иргэдэд заах онол аргазүйн сэдвээр судалгааны ажил хийдэг.