Mongolian Culture Center

  • Increase font size
  • Default font size
  • Decrease font size

УДИРДЛАГЫН СИНЕРГЕТИК

Хэрэглэгчидийн үнэлгээ: / 4
МууСайн 

Б.Лувсандэндэв
Дэд проф, доктор/Рh.D/

Тогтолцооны онол ба жиг сэтгэлгээ

Хүн төрөлхтөн аажим аажмаар ертөнцийг танин мэдэж, мэдлэг хуримтлуулсаар ирсэн бөгөөд энэ үйл явц асар удаан үргэлжилж, шинэ шинэ ололт нээлтүүд тухай бүртээ хүн төрөлхтөний ертөнцийг үзэх үзэл, ойлголтыг баяжуулсаар байна. Бид урьд нь байгалийн хүч чадлыг биширч, энэхүү зүй тогтлуудыг бий болгогч бүхнийг эрхшээлдээ авсан үл үзэгдэх далдын хүч бий гэдэгт итгэн түүнийгээ бурхан тэнгэрээр төлөөлүүлж, түүний зэрэгцээ мэдлэгийн хүрээ өсөн тэлэхийн хэрээр юмс үзэгдлийн зүй тогтлыг шугаман байдлаар төсөөлж байсан.


Гэвч энэ нь бидний амьдрал дахь учир шалтгаан үр дагаврын хэлхээ холбоог бүрэн тайлбарлаж тэр бүр чадахгүй л байлаа. Эрдэмтэд өнгөрсөн зууны эхээр магадлалын онолд түшиглэн ертөнц санамсаргүй шинж чанартай гэж үзэж байсан бол сүүлийн хорь гаруй жилийн туршид динамик систем, шугаман бус  үзэгдлүүд, тэдгээрийн харилцан үйлчлэлийн судалгааны дүнд шугаман онолын хүрээнээс хальж юмс үзэгдэл, тэдгээрийн зүй тогтлыг илүү бодитойгоор харах, төсөөлөх боломжтой болсон билээ.
Систем гэдэг нэр томьёог бид нарны систем, байгууллагын систем, хууль эрх зүйн систем, биологийн систем гэх зэрэг олон зүйл дээр хэрэглэдэг. Гэвч системийн тухай бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, нэгдсэн ойлголт өнөөг хүртэл байхгүй байгаа бөгөөд ерөнхийд нь бид системийг дараах байдлаар тодорхойлж болох юм.

"Систем нь хоорондоо тодорхой зүй тогтпын дагуу харилцан холбоотой элементүүдээс бүрдсэн харьцангуй тогтвортой шинж чинар бүхий нэг бүхэл цогц юм".

Эндээс үзэхэд систем нь олон тооны элементүүдээс бүрдэх бөгөөд эдгээр элементүүдийн хоорондох харилцан хамаарал тодорхой зүй тогтолтой байх нь систем оршин тогтнох зайлшгүй нөхцөл юм.

Системийн элемент тус бүр дангаараа ялгаатай шинж чанарыг агуулж болох боловч олон тооны элементүүдийн систем үүсгэхэд үүссэн систем нь бүрдэл хэсгүүдээсээ ялгаатай шинж чанарыг агуулдаг. Жишээлбэл, электрон дангаараа юуг ч илэрхийлэхгүй байж болох боловч протонтой нэгдэж атом үүсгэх тухай бүрдээ заавал нэг ижил бүтэцтэй атомыг үүсгэх албагүй билээ. Үүссэн атомын бүтцээс шалтгаалан тухайн атомуудын үүсгэх молекул ч мөн л өөр өөр байдаг. Химийн номуудад молекулын орон зайн байгууламжийг томьёолж бичдэгийг бид мэднэ. Жишээ нь: метилийн спиртийн химийн томьёо СН3ОН гэсэн хэлбэрээр бичигддэг болохоос СН40 гэж бичигддэггүй. Энэ нь молекул дахь устөрөгчийн атомуудын нэг нь нөгөө гурваасаа өөр онцгой байрлалтай, ОН-ийн бүрэлдэхүүнд орсныг илэрхийлдэг. Гэтэл аль алиныг нь бүрдүүлж байгаа химийн элементүүдийн төрөл тоо ижил шүү дээ. Түүнчлэн алмаас эрдэнэ ба бал чулууны хооронд химийн найрлагын хувьд ямар ч ялгаа байдаггүй атал бал чулуу зөөлөн, амархан хугардаг, тунгалаг биш байдаг. Алмаас болон бал чулуу хоёр хоёулаа цэвэр нүүрстөрөгч боловч ялгаа нь тэдгээрийн талст торны бүтэцтэй холбоотой. Энэ нь нэг ижил элементүүдээс үүсэх систем нь элементүүдийн хоорондын харилцан холбооны зүй тогтлоос шалтгаалан өөр өөр байж болохын нэг энгийн жишээ юм. Үүний адилаар тодорхой хүмүүс хамтран нэг байгууллага байгуулж болох боловч байгууллага доторх харилцаа холбоо, гишүүдийн эрх үүрэг ямар байдлаар тодорхойлогдохоос шалтгаалан байгуулагдах байгууллага олон   хувилбартай байж болох билээ.

Системийн элемент хоорондын харилцан хамаарал нь субординацийн хуульд захирагдана. Субординацийн хууль нь системийн элементүүд орон зай, цаг хугацаа, харилцаа холбооны хувьд тодорхой шат дараалалтай орших буюу өөрөөр хэлбэл элемент бүхэн системийн дотор өөрт оногдсон байртай үүрэгтэй байхыг илэрхийлнэ.

Эрдэмтэд өнөөг хүртэл аливаа системийг шугаман ба шугаман бус, нээлттэй ба хаалттай хэмээн онолын хувьд ангилсаар ирсэн. Гэвч байгаль нийгмийн алинд ч гадаад орчноосоо огт хамааралгүйгээр оршин тогтнох систем байхгүй. Хаалттай систем нь зөвхөн онолын хувьд л байж болох бөгөөд эсвэл цаг хугацааны тодорхой завсарт гадаад орчноос үзүүлэх нөлөө, системийн гадаад орчиндоо нөлөөлөх хэмжээ харьцангуй маш бага байгаа үед хялбар ойлгомжтойгоор төсөөлөхийн тулд л хаалтай систем гэж үзэх тохиолдол байдаг.

Нээлттэй систем нь хүрээлэн буй орчинтойгоо харилцан солилцоо явуулдаг, өөрөөр хэлбэл ямар нэг хэмжээгээр гадаад орчны нөлөөлөлд оршиж эргээд өөрөө гадаад орчиндоо нөлөөлдөг систем юм. Бид үүнээс хойш систем гэж шууд нэрлэх болно.
Ямар ч үзэгдэл, зүй тогтол шугаман байдлаар хязгааргүй үргэлжлэх боломжгүй бөгөөд энэ нь цаг хугацаа, орон зайн өөрчлөлт, гадаад орчны нөлөөлөл, эрчим, онч дохионы өөрчлөлтөөр тайлбарлагдана. Гадаад орчноосоо тусдаа дангаар бие даан орших систем байгаль, нийгмийн алинд ч байхгүй. Ямар нэг үзэгдлийн үйл явцыг богино хугацаанд шугаман мэтээр төсөөлж хялбарчлан ойлгож болох боловч аль ч системийн хувьд зарцуулах эрчим хязгааргүй байх боломжгүйгээс урт хугацаанд бүхэлд нь авч үзвэл шугаман бус байдаг. Бидний орших галактик мөнх юм шиг санагдаж болох боловч энэ нь бидний нас галактикийн настай харьцуулахад асар бага учраас л тэгж санагдаж байгаа хэрэг. Их тэсрэлтээр цацагдаж үүссэн орчлон эрт орой хэзээ нэгэн цагт таталцлын улмаас агшиж нягтраад дахиад тэсрэлт явагдаж өөр нэгэн галактикийг үүсгэх нь гарцаагүй билээ. Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг цагны механизм бол хаалттай систем юм гэж хялбарчлан ойлгож болох боловч цагны баадууг чангалах, зайг нь шинэчилж солих, эсвэл нарны тэжээлтэй цагийг гэрэлд гаргах хэрэгцээ зайлшгүй гардаг.

Бидний эргэн тойронд оршин байгаа бодит системүүд дараах гурван   нийтлэг   шинж   чанарыг   агуулж   байдаг.   Үүнд:

1.    Динамик  буюу  байнга  өөрчлөгдөн  хувьсаж  байдаг
2.    Түвэгтэй буюу өөрөөр хэлбэл олон хувьсагчдаас хамаардаг
3.    Угтах буюу буцах холбоотой.

Ийм системүүдийн хамгийн энгийн хэдэн жишээг дурьдвал: Цаг уур, эдийн засаг, нийгэм, биологийн хувьслууд гэх мэт. Мөн нээлттэй системийн онолд А. М. Ляпуновын хөдөлгөөний тогтворжилтын онол; А.Н.Колмогоров, Л.И.Мандельштам, А.А.Андронов, Н.С.Крылов, Я.Б.Зельдович, И.Пригожин, В.И.Арнольд, Л.Гумилёв зэрэг олон олон эрдэмтдийн бүтээлүүд их үүрэг гүйцэтгэсэн юм. XIX зуунд системийн мөн чанарыг Людвиг Больцман, Анри Пуанкаре ба Александр Ляпунов, биологич Чарльз Дарвин нарын олон эрдэмтэд судалж, зохиол бүтээлээ туурвисан.

1970-аад оны эхээр физикч Герман Хакен энэхүү систем дэх хамтын үйлчлэлийг тодруулах зорилгоор шинжлэх ухаанд "синергетик" (Synergia /грек/ буюу хамтын үйлчилгээ, нөхөрлөл) гэсэн утгатай нэр томъёог оруулжээ. Синергетикийг өргөн утгаар нь  "өөрөө аяндаа цэгцрэх тогтолцооны онол" гэж ойлгож болох юм. Эдүгээ синергетик нь бие даасан шинжлэх ухаан болж хараахан чадаагүй байгаа бөгөөд одоохондоо шинжлэх ухааны салбар хоорондын шинэ чиглэл гэвэл илүү зохимжтой.
Шинжлэх ухааны янз бүрийн салбар хоорондын нийтлэг ерөнхий зүй тогтлуудыг илрүүлэхэд синергетик чиглэгдэж байна.
Өнөөгийн байдлаар синергетик нь социологи, хэл шинжлэл, анагаах ухаан, түүх зэрэг шинжлэх ухааны зарим салбаруудад өөрийн байр сууриа хэдий нь баттай эзэлчихээд байгаа билээ. Иймд синергетикийн тусламжтайгаар шинжлэх ухааны олон салбарын ололт амжилт, эрдэмтэд мэргэдийн мэдлэг авьяас, оюуны чадавхийг нэг зүгт чиглүүлж, аливаа үзэгдлийн зүй тогтлыг хамтын хүчээр илрүүлэх боломжтой боллоо.

Синергетик нь тэнцвэрийн нөхцлөөсөө алслагдсан төрөл бүрийн систем дэх   үйл явцыг судална.
Тэнцвэрийн нөхцөл гэдэг нь түрүүчийнхээс илүү бага энтропи бүхий тогтвортой төлөв байдалд шилжих явдал буюу цэгцрэлийн тодорхой түвшинд хүрээд харьцангуй тогтонги байдалд орох явдал юм. Энэ нь систем нэгэнт тогтвортой төлөв байдалд шилжсэн бол дахин өөрчлөгдөхгүй гэсэн үг биш юм. Учир нь ямар ч нээлттэй систем гадаад орчинтойгоо байнгын эрчим, масс, онч дохио буюу мэдээллийн солилцоонд орших тул систем түр зуур цэгцэрсэн ч гадаад орчны өөрчлөлтөд зохицох хэрэгцээ шаардлага аяндаа тулгардаг. Өөрөөр хэлбэл тэнцвэрийн нөхцөл хугацааны тодорхой үед л хангагдах боломжтой бөгөөд хэсэг хугацааны дараа энэ нь тэнцвэрийн шинэ нөхцлийн хувьд харьцангуй алслагдмал төлөв байдал болж хувирдаг байна. Эндээс үзэхэд ямар ч систем тэнцвэрт төлөв, тэнцвэрийн цэгээс алслагдмал байдлаас гарах өөрчлөлтийн үе шатуудыг ээлж дараалан өнгөрөөдөг байна. Синергетикийн тусламжтайгаар бид энэ ерөнхий зүй тогтол, ялангуяа цэгцрэх үйл явцыг  судлах болно.
Систем дэх үйл явц бүхэн субординацийн хууль ёсоор тухайн системийн ерөнхий зүй тогтолд захирагдана. Өөрөөр хэлбэл систем дэх нэг элемент өөрчлөгдөхөд бусдад нь мөн л нөлөөлнө.

Динамик системийг бид энгийн динамик систем, функциональ холбоо бүхий динамик систем гэж хоёр ангилж болох юм. Функциональ холбоо бүхий динамик систем нь шууд холбооноос гадна буцах холбоотой байдгаараа энгийн динамик системээс ялгагдана. Энэ нь систем дэх өөрчлөлт өөрийгөө зохицуулах  байдлаар  явагдах  бөгөөд  туулж  өнгөрсөн туршлагаа хуримтлуулж, ашиглах үйл явц энд л хэрэгжих боломжтой юм.

Аяндаа цэгцрэлт нь системийн элементүүд өөрчлөгдөх, дотоод холбоо, бүтэц өөрчлөгдөх, аль эсвэл системийн параметрийн утгууд өөрчлөгдөх замаар хэрэгжиж болох юм.

Систем дэх цэгцрэх үйл явц удирдлагын параметрийн өөрчлөлтөөр дамжин хэрэгжих жишээ болгон зарим нэгэн энгийн тохиолдлуудыг дурьдвал:

-Хий ба шингэн орчинд температурын градиентыг өөрчилбөл конвекцийн урсгалыг өөрчилж болох юм.
-Мөн хоолой дундуурх шингэний ламинар урсгалыг турбулент урсгал болгож хувиргах процессийг хоолойн захууд дээрх даралтын ялгавраар удирдаж болно.
-Анагаах ухаанд өвчтөний өвчнийг эдгээх үйл явцыг эмээр, эсвэл мэс заслын багажаар удирддаг гэх мэт.

Аяндаа цэгцрэх тогтолцоо нь дараах үндсэн шинжүүдээр тодорхойлогдоно. Үүнд:

1.    Системийн тодорхой чиглэлт процессын явцад энерги, мэдээллийн оновчтой хэмжээ рүү тэмүүлэх,
2.    Удаан өөрчлөгдөн хувьсах хэмжигдэхүүнүүд нь цаг хугацааны өөрчлөлтийг илүү сайн тусгаж харьцангуй богино хугацаанд хувьсах хувьсагчдаа тодорхойлон тэдгээр нь илүү тогтвортой удаан хувьсах хэмжигдэхүүнд зохицож тэдгээрт захирагдах,
3.    Янз бүрийн долгионы өрсөлдөх явцаас цэгцтэй үйл хөдлөл үүсч улмаар харьцангуй цэгцтэй бүтэц үүсгэх
Жишээлбэл хүн төрөлхтөний хөгжлийн үе шат бүр туулж өнгөрүүлсэн түүхийн туршлага, өмнөх үеийн ололт амжилт дээр тулгуурлах нь илүү тогтвортой долгионуудын цаг хугацааны өөрчлөлтийг тусгаж (өөрөөр хэлбэл илүү их мэдээллийг өөртаө агуулж), улмаар өмнөх тогтолцооноос илүү бага энтропи бүхий эмх цэгцтэй төлөвт шилжин орох зүй тогтлын нэг илэрхийлэл юм. Системийн удирдах параметрийн тасралтгүй өөрчлөлтийн критик утганд фазын шилжилт явагдах агшныг бифуркацийн цэг гэнэ. зураг

Синергетик нь амьд ба амьгүй орчны аль алинд нь хамаарагддаг тул Дарвины хувирах, удамших ба шалгарах гэсэн хувьслын процессийн ерөнхий алгоритмыг ашигладаг. Дарвины шалгарлын зарчмаар бол биологийн систем нь урт хугацааны турш эмхлэгдэж цэгцрэх боловч термодинамикийн хоёрдугаар хуулиар битүү системд энтропи өснө гэсэнтэй зөрчилдөж байна. Энэ зөрчлийг залуур зүйд синергетикийн өөрөө аяндаа цэгцрэх ёсны сургаал, тэнцвэргүй системд үйлчилдэг гэсэн ойлголт оруулснаар шийдсэн юм. Өөрөөр хэлбэл өөрөө аяндаа цэгцрэх үйл явц хэт тогтвортой, тэнцвэрт төлөв дэх системд хэрэгжихгүй, харин тэнцвэрийн цэгээс ихээхэн алслагдсан системд л хэрэгжих боломжтой гэнэ.

Image



Аяндаа цэгцрэх тогтолцооны онолын үүднээс судлаач М.Саруул-Эрдэнэ (Монгол хэлний нөхцөл бүтээврийн үг зүйн түүхэн хувьсал. Докторын диссертаци, УБ, 2002 он) тийн ялгалын нөхцөлийн гарал хувьслыг судалж бифуркацын үзэгдлийг хэл шинжлэлд илрүүлжээ. Тэрбээр -ны, -ний бүтээвэр нь -ын, -ийн нөхцөлтэй эсрэгцэж хийсвэр ба бодтой утгыг ялгаж заана хэмээжээ.

Хийсвэр                 Бодтой
Номын хүн             Номны хавтас
Сарын юм              Сарны гэрэл
Хогийн машин        Хогны машин
Цагийн аяс             Цагны оосор

Мөн М. Саруул-Эрдэнийн тогтоосноор (Орчин Цагийн Монгол хэлэнд хүн ба хүн бусын хэлзүйн ай үүссэн нь, илтгэл) “Туяагийн дэвтэр” гэвэл амьтай бодтой Туяа гэх хүний дэвтэр гэсэн санаа гарч байна. ”Туяаны нөлөө” нь амьгүй зүйл болон хувирсан нь үнэндээ бифуркаци болжээ.

Барилдаж буй бөхчүүдийн хувьд цаг нь болохоор нэг нь давж нөгөө нь унаж буй нь бифуркацийи үзэгдэл юм.

XXI зуун тусгай, салангид, шугаман "тоосго"-нуудаас тогтдог бус харин циклон, антициклон, хуй салхи, тайфун, цунами, цөлжилт, туйлын туяа, солирын бороо, хүчиллэг бороо, дайн, мэдээллийн интернетийн систем гэх мэт олон янзын үзэгдлүүдийн нэгдлээс тогтдог, шугаман бус хуультай юм гэсэн ойлголттойгоор орлоо.

Эдгээр олон янзын үзэгдлүүдийг хамгийн ерөнхий зүй тогтлыг олоход синергетикийн гол агуулга оршино.
Манай улсад синергетикийг хөгжүүлэхэд Р.Мижиддорж, Д.Нямаа, Д.Халтар, О.Лхагва, Л.Хэнмэдэх, Ц.Даваадорж, Д.Баттогтох зэрэг олон эрдэмтдийн бүтээлүүд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

1943 онд америкийн эрдэмтэн Ноберт Винер албан ёсоор “Information" буюу өргөн утгаараа онч дохио, явцуу утгаараа мэдээлэл гэсэн нэр томьёог анх хэрэглэсэн юм. Зарим зохиол бүтээлд онч дохио гэдгийг мэдээлэл, негэнтропи, энтропи гэдгийг шууд утгачлан тодорхойгүй байдал гэж нэрлэсэн байх нь цөөнгүй.

Хорьдугаар зууны эхэнд Эйнштэйн алив биетэд агуулагдах эрчим нь массыг нь гэрлийн хурдын квадратаар үржүүлсэнтэй тэнцүү гэдгийг нээн олжээ. Улмаар 1933 онд эрдэмтэн Эрнест Резерфорд биет бүхэн асар их эрчмийг агуулдаг гэсэн Эйнштэйний онолоор бүх бие эрчимээс бүтэж түүнд хувирна гэдгийг лабораторид бодитойгоор нотолж бататгасан билээ.

Биет бүхэн масстай бөгөөд масстай хамааралтайгаар асар их эрчмийг өөртөө агуулахаас гадна бас нэг үндсэн шинж чанар бол онч дохиог хадгалах дамжуулах чадвар буюу өөрийн болон орчныхоо тодорхой чанар, үзэгдлийн магадлалыг агуулах илэрхийлэх чадвар ажээ. Онч дохиог биет бүхэн зөөж дамжуулдаг бөгөөд түүнийг зөөж илэрхийлэхэд асар бага хэмжээний эрчим зарцуулагддаг. Онч дохиог хязгааргүй олон дахин хуулбарлан авч тодорхойгүй байдлыг багасгах боломжтой. Учир нь онч дохио нь тодорхой утгыг илэрхийлэх буюу тоон утгатай бөгөөд ямар ч тохиолдолд f(х) магадлалын тархалт бүхий үйл явцын Х1 = a, X2= b гэсэн хязгаарын хооронд орших тоон мэдээлэл нь J  байна

Одоо мэдэгдэж байгаа эгэл бөөмс маш богино хугацаанд бүгд задарч харилцан шилждэг учраас орчлонгийн махбодь харьцангуй тогтворгүй суурьтай, мөнхийн хөдөлгөөнд оршдог гэсэн дүгнэлт хийж болно. Өөрөөр хэлбэл систем бүрэлдэх үйл явц нь тогтворгүй элементүүдээс тогтвортой бүтэц бий болох үзэгдэл юм.

Аливаа системийн чөлөөт эрчим F нь дундаж эрчим Е ээс S энтропи буюу тодорхойгүй байдлыг дулааны тархацаар үржүүлж хассантай тэнцүү.

F=Е-ӨS

Энтропи бага байх тусам онч дохионы хэмжээ өсч, улмаар чөлөөт эрчим F Е болох буюу дундаж эрчимтэй ойролцоогоор тэнцэж системийн хөдөлгөөний чадвар дээшилнэ. Онч дохионы энэ чанар нь мөнхийн хөдөлгөөний баталгаа болж байдаг.
Онч дохио бол энтропийг (тодорхойгүй байдал) багасгах чадвар бөгөөд эрчмийг хүлээснээс чөлөөлж шинэ хөдөлгөөн дүрс хэлбэр үүсгэх чадварыг тодорхойлдог.

Махбод, эрчим, онч дохио усташгүй мөнх бөгөөд шинээр үл үүснэ. Хоорондоо харилцан шилжиж, тархалт хуваарилалтаа өөрчлөх замаар аливаа үзэгдэл хөдөлгөөнийг төрүүлнэ. Учир иймд аливаа зүйл бүхэн бусадтайгаа нягт харилцаа шүтэлцээтэй оршино.
Дарвины хувьслын онол нь байгалийн шалгаралд тулгуурласан бөгөөд энэ нь XIX зууны шинжлэх ухааны нээлтүүдийн дотор голлох байр суурийг эзэлж байлаа. Мөн XIX зууныг термодинамикийн зуун нэрлэж болно. Энэ зуунд материйн молекул- кинетикийн онолын үндэс тавигдсан бөгөөд анх удаа Л. Больцман хийн үл сэргэх процессийн кинетик тэгшитгэлийг  бичсэн юм.
Энэ тэгшитгэл нь хий дэх тэнцвэрийн төлөвийг илэрхийлдэг. Мөн тэрээр тэнцвэртэй төлөвт энтропи монотон байдлаар өсч улмаар тогтмол болдгийг харуулжээ. Эцэст нь Больцман хаалттай системд энтропи эмхгүйн зэргийг заадгийг тэмдэглэсэн.
Түүнчлэн молекулын Броуны хөдөлгөөний онол нь нээлттэй системийн статистик онолыг эрчимтэй хөгжүүлж чадсан билээ.
XX зууны сүүлчээр нээлттэй системд диссипатив бүтцийг хамтын үйлчлэлүүд үүсгэдгийг илрүүлсэн байна. Тэнцвэргүй бөгөөд нээлттэй системд өөрөө аяндаа цэгцрэх үзэгдлийн үр дүнд үүсэх, урьдахаасаа боловсронгуй арай нарийн бүтцийг диссипатив бүтэц гэнэ.

Диссипатив бүтэц нь зөвхөн нээлттэй системд шугаман бус процессийн дүнд үүсэж бий болдог бүтэц юм. Зарим эрдэмтэд энэ нэр томьёог биежих бүтэц, биежих процесс гэж орчуулан хэрэглэх нь бий.

Хүний уураг тархи нь нейронуудаас тогтсон мэдээллийг аяндаа цэгцрэн боловсруулдаг тогтолцоо юм. Хүний уураг тархины зүүн хагас нь мэдээллийг шуурхай санах амьдралын өдөр тутмын дадал болсон асуудлыг зохицуулдаг.бодот амьдралын олон талын асуудалд гүйцэд хариулах чадвараараа хомс сэтгэдэг бол баруун хагас нь бүтээлч мэдрэмжийн сэтгэлгээг хариуцдаг. Уураг тархины зүүн ба баруун хэсгийн сэтгэлгээ нь бие биенээ гүйцээдэг. Иймээс уураг тархи нь нээлттэй гаднаас мэдээллээр тэжээгддэг учраас идэвхтэй, динамик систем юм. Нейронууд нь ферментийн өөрчлөлтөөр шинэ уурагт нэгдлүүд буюу мембраны мэдрэмжийн тэмтрүүлүүдийг үүсгэх замаар өөр хоорондоо холбогдож идэвхтэй тогтолцоог бий болгодог байна.

Уламжлалт буюу вертикал сэтгэлгээ нь ОN/ОFF, ҮЕS/NО горимд ажилладаг хатуу, шугаман сэтгэлгээ юм.
Жиг сэтгэлгээ нь уураг тархины аяндаа цэгцрэх тогтолцоонд тулгуурласан уян, шугаман бус сэтгэлгээ юм.
Аливаа системийг (улс төр, эдийн засаг, эколог...) шугаман ба шугаман бус гэж ерөнхийд нь хоёр ангилдаг.
    
Input - оролт, Оutput - гаралт ,
S-системийн хар хайрцагны бодлого

Шугаман систем гэдэг нь оролт нь тодорхой гаралт нь тодорхой өөрөөр хэлбэл хар хайрцагны бодлого S -нь тодорхой байхыг хэлнэ.

Image

Вертикал сэтгэлгээ нь тархинд байгаа бэлэн мэдээллүүдээс сайн-муу, хурдан-удаан, халуун-хүйтэн, хэрэгтэй-хэрэггүй, ашигтай-ашиггүй гэх мэт туйлын шалгуураас ойлгон сонгодог хатуу, шугаман сэтгэлгээ болмой.

  • Манай оронд "захиргаадалтын сургалт, улс төр,

эдийн засаг" - тогтолцоонууд социализм байгуулж
байх үед жинхэнэ утгаараа байсан билээ. Багшийн
заасныг цээжлэн давтаж шалгалтанд хариулсан
сурагч л сайн гэгддэг байлаа.

  •   Коммунизмын материал техникийн баазыг

тав таван жилээр төлөвлөн ямарч уналтгүйгээр
шугаман хуулиар өсдөг эдийн засгийг хөгжүүлж
байсан нь вертикал сэтгэлгээний түүхэн
жишээ болсон билээ.

 

F-Буцах холбооны оператор
Шугаман бус систем гэдэг нь оролт нь тодорхой, гаралт нь тодорхой бус өөрөөр хэлбэл хар хайрцагны бодлого нь тодорхойгүй, буцах холбооны нөлөөлөлтэй байхыг хэлнэ. Шугаман бус системд эерэг ба сөрөг буцах холбоо үүсдэг.

Сөрөг буцах холбоо нь системд гадны нөлөөлөл үйлчлэхэд (системийн дотор гаж үзэгдэл бий болох)-д системийн тогтвортой байдлыг хадгалж үлдэх хандлагатай байдаг.

Image

Эерэг буцах холбоо нь системийг тогтворын байдлаас нь хазайлгаж сүйрүүлэх хандлагатай байдаг.

Мөн системд эерэг, сөрөг, угтах холбоо гэж бий. Ганзага нийлдэг анчид хээр гараад тулгын гурван чулуу засч гал өрдөн цайгаа чанаж байхад дэвэрсэн цай гал дээр асгарч унтрааж буй нь сөрөг буцах холбооны илрэл болно. Чанасан цайгаа юүлж аваад тогоондоо тарган мах чанаж байхад дэвэрвэл гал улам дүрэлзэн асах болно. Энэ нь системд эерэг буцах холбоо үүсч буйг харуулж байна. Түүсэн мод нойтон байсан бол сөрөг угтах холбоо болох ба мод хуурай байсан бол эерэг угтах холбоо болно.
Жишээ болгож сургуулийн байгууллагын загвар зохиоё.
 
Туранхай мах чанаж байхад дэвэрвэл шөл нь түлсэн галыг унтрааж системд сөрөг буцах холбоо үүснэ,
Тарган махнаас дэвэрсэн тос галыг улам хөгжөөж тогоог түлэгдэх аюулд хүргэж болох эерэг буцах холбоо үүсгэнэ.
Тогооны тагийг хэлтгий тавих зэргээр дэврэлтийг зохицуулж болно.

Image

Фрактал бүтэц,
Фрактал бүтэц, түүнийг удирдлагад   хэрэглэх нь

Аливаа системд шугаман бус процесс явагдахад орчиндоо үлдээсэн ул мөр нь заавал фрактал бутэцтзй байдаг.
(fractus - бутархай, задгай, хэрчигдмэл, гэсэн утгатай латин үгнээс гаралтай).
Жиг сэтгэлгээ шугаман бус процесс учраас тархины нейрон орчинд фрактал бүтэцтэй ул мөр үлдээдэг.
Хамгийн том нь жижигтэйгээ адилхан, жижиг нь томтойгоо адилхан бүтцийг фрактал гэнэ.
Математикт цэгийн тополог хэмжээс нь 0, шугамных 1, талбайнх 2, биетийнх 3 гэж тодорхойлдог бол фракталынх бутархай байдаг байна.

Синергетикчийн нүдээр хүрээлэн буй орчныг ажиглавал бут сөөг, мод, уул нурууд, гол мөрний систем, хүн амьтны зүрх судасны систем гээд тоо томшгүй олон фрактал бүтцүүд харагдах болно. Жиг сэтгэлгээ нь шугаман бус процесс тул уураг тархинд (нейроны орчинд) pattern буюу фрактал бүтэцтэй ул мөр үлдээх нь дамжиггүй. Сэтгэлгээг хөгжүүлэхийн үндэс нь СоRТ хичээлийн хэрэгслүүдийг ашиглан тархинд фракталуудыг суулгах асуудал юм. Сэтгэлгээний процесст фракталуудыг үүсгэгч генераторууд нь төрөл бүрийн мэдээллүүд байдаг.

Мэдээллүүд нь зориудын ба санамсаргүй байж болно. Вертикал сэтгэлгээ нь зөвхөн нэг фракталын дотор битүү сэтгэдэг бол жиг сэтгэлгээний хэрэгслүүд нь фракталуудын хооронд дамжиж сэтгэх бололцоог олгосноор цоо шинэ санааны генератор үүсгэдэг.
Жиг сэтгэлгээнийхээ хүчээр түүхэнд нэрээ мөнхөлсөн Напелеон погдгор биетэй байсан боловч 25 насандаа Францын генерал болсон, Л.Понтрягин - сохор боловч алдарт математикч, Бетховен-дүлий   ч   суут   хөгжмийн  зохиолч,   манай   улсын цөөхөн генералуудын нэг Шавийн Арвай-шавилхан биетэй ч Москвад цэргийн сургуульд сурч байхдаа гадаадынхнаас "Азийн Арвай"-өргөмжлөл, Монгол улсын генерал, Олон улсын мэдээлэлжүүлэлтийн академийн жинхэнэ гишүүн болжээ. Алдарт математикч Л.Шагдар "Биеийн хүчээр нэгийг, ухааны хүчээр мянгыг дийлнэ" хэмээн сэтгэснээр манай улсын математик-статистикийн шавь сургуулийг үүсгэн байгуулж төрөөс хөдөлмөрийг нь үнэлж, Ардын багш цол хайрлажээ. Эдгээр жишээнүүд нь зарим хүмүүс өөрийнхөө заяагдмал "гажиг"-ийг жиг сэтгэлгээнийхээ хүчээр арилгаж нийгэмд элитийн зиндаанд амьдарч болдогийг харуулж байна.

Х.Шагдарын "Чингис хааны байлдааны цадиг" номонд дурьдсан "Харгана зорчил"хэмээх байлдааны тактикийн аравт, зуут, мянгат, түмтийн систем нь фрактал бүтэцтэй болохыг зураг -д схемчлэн харуулав.

Image

Чингис хаан фрактал.

 
Аливаа тогтолцоо түуний ундсэн шинж чанарыг агуулсан хамгийн бага "Эзэлхуун" буюу макродифференциал dVo-той байх ёстой.
> Удирдагч хүнд албатуудтайгаа харьцах харьцааны зай dV0-заавал байх ёстой. Эс    байваас удирдаж чадахгүйд хүрнэ.
Монголчуудын аравт, зуут, мянгат, түмтийн, зохион байгуулалтын аравт, "Чингис түүний есөн өрлөг" нь харгана зорчил хэмээх байлдааны цадигийн макродифференциал    юм.

9+1=10
90+9+1=100
900+90+9+1=1000
9000+900+90+9+1=1000
 
Image

Биологт идэвхтэй төв эс есөн эсийг өөрийн дагуулаар удирдан явах чадвартай ажээ. Аливаа компаний бүтэц есөн нэгжээс илүүдээд ирвэл бизнес нь нэг л биш болоод ирнэ.

Эндээс харвал удирдлагын хамгийн оновчтой бүтэц нь менежер есөн хүнийг л хариуцвал зохистой байна. Харгана зорчил тактик нь цэргийнхээ тоог олон болгож харагдуулах агуулгатайгаас гадна мэдээллийг шуурхай дамжуулах, хамгаалалтын механизм үүсгэх учиртай. Харгана зорчлын өмнө хоёр хоногийн зайтай газар "Альгинч" хэмээх албат явдаг байсан байна. Энэ нь акул загасны урд лоцман загас явдагтай адил байгаа юм. Ямар нэг мэдээлэл түмтийн хүрээнээс удирдлагын босоо чиглэлээр нэн түргэн төвд ирэх ба боловсрогдсон шийдвэр буцаад бүх чиглэлд асар өндөр хурдтайгаар тарах чадвартай тогтолцоо болох нь харагдаж байна. Үүнийг эсийн мембран бүтэцтэй зүйрлүүлж ч болох юм. Хамгаалалтын механизм талаас нь харвал эхлээд түмтийн хүрээ ялагдсаны дараа мянгат, дараа нь зуутын хүрээ эцэст нь Чингис есөн өрлөгтэйгөө үлдэх болно. Хамгийн сүүлд есөн өрлөг хаанаа хамгаалан тулалдах учиртай. Хүн таалал төгсөхөд (үхэх) хамгийн сүүлд уураг тархины ажиллагаа зогсдог гэлцдэг.

  •     Та унадаг дугуйны давхар араануудын үүргийг үүнтэй зүйрлээд үзээрэй!
  •     Нээлттэй буюу зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь Корпорац, компани,охин компани...Түц, гар дээрээс наймаалагчид гэх мэтээр хамгаалагдсан байх нь ээ?


 
? Image

 

Хүйтний улиралд цас бударгаж, дулааны улиралд тоосон хөшиг босгож өөрсдийгөө далдлах замаар хамгаалалтын механизмтай болно.
? Дайсанд дөхөж ирэхдээ нумаа харваад буцаж эргээд ирэх хооронд гараа амраагаад нумаа тухтай сумлаад дахин харвах замаар дайтдаг.
? Овсгоотой цэрэг ойртоод ирэхдээ нэг сум тавиад холдохынхоо өмнө эргэж нэг харваад давхиж одно.
? Тэр үед цахилгаан гэж байгаагүй билээ. Чингис хааны энэ тактик нь одоогийнхоор бол модны дугуй хөрөө юм. Тойрон давхилдаж буй цэрэг нэг бүрийг дугуй хөрөөний шүдтэй зүйрлэж болох юм. Хэрвээ дугуй хөрөөний шүд банзанд зоогдвол хугарах аюултай учраас хөрөө байнга эргэлдэж байх ёстой.? Д у г у й хөрөө банз зүсэх мэт дайсны түмтийг огтлон гарч мөн цаанаас нь нааш эргэлдэн тасдаж хиаруулдаг байлдааны тактик ажээ.
?  Зураг дээр тасархай шугамаар сүйрлийн хилийг харуулав
? Америкийн алдарт бизнесмен Генри Фордын удирдлагын арга ухаанд нь Чингис хааны харгана зорчил, аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалтаас санаа авсан зүйлс нэлээд байдаг.

Ер нь орчин үеийн Англи, Америкийн маркетингийн эрдэмтэд Чингис хааныг "Эзлэн түрэмгийлэгч" гэхээсээ "Гарамгай удирдагч" эсвэл "Дээд зэрэглэлийн менежер" хэмээн нэрлэж байна. АНУ-д [http:www.leader.com] Чингис хааны удирдлагын арга барилыг олон улсын бизнесменүүд суралцах зүйлийн нэг хэмээн үзэж судалж байна.

Самууруулж удирдах арга
Эрдэмтэд одоог болтол гурван биеийн харилцан үйлчлэлийн бодлогыг бодож чадаагүй байгаа билээ. Харин 1997 оны физикийн салбарт олгодог Нобелийн шагналыг Америкийн физикч Ли, Янг нар Пара, ферро, диа соронзонгуудын харилцан үйлчлэлийн үр дүнд Кюрийн цэгийн орчимд фрактал бүтэц үүсдэг болохыг нотолсноор хүртжээ. Малчин удмын монголчууд эрт дээр үеэс мориныхоо дөрөв бус гурав юмуу хоёр хөлийг сур, дээсээр холбож хөдөлгөөнийг нь удирдаж ирсэн нь сонирхолтой. Морины урд хоёр хөлийг холбож уяхыг туших гэнэ. Зөв талынх нь урд ба хойд хөлнүүдийг холбохыг өрөөлдөх гэнэ. Тушаатай юмуу өрөөлтэй морь хөдөлгөөний хэмнэлээ амархан олж хол явж чаддаг. Энэ нь эзэнд нь тэр бүр таатай байдаггүй.

Морины хөдөлгөөпийг зохицуулах, гурван хөлийг холбож уях зориулалттай сураар зангидаж хийсэн хэрэгслийг чөдөр гэнэ.
Монгол орон газар зүйн хувьд ерөнхийдээ говь, хангай гэсэн эрс тэс ялгаатай хоёр төрлийн ландшафтад хуваагддаг. Говийн ландшафт нь өвс ургамал нь тачир тал газар юм. Хангайн ландшафт нь өвс ургамал нь сахлаг, ой модтой, уул хадтай. Үүнтэй уялдан малчид чөдрийг говийн ба хангайн гэсэн хоёр загвараар хийж ирсэн болов уу. Говийн чөдрийн зөв ба буруу талын хаануудыг ойролцоогоор ижил урттай хийдэг байна. Говийн өвс ургамал нь тачир тал газар ийм чөдөртэй морь ахиухан идээшлэх бололцоотой болно. Тушаатай буюу бараг өрөөлтэй морь хэмнэлээ олж холхон явах боломжтой.

    Хангайд өвс нь сахлаг тул морь хол явах шаардлагагүй.
    Модонд ороод олдохгүй болох,
    Толгойн цаагуур ороод чононд бариулах аюултай.

Дээр дурьдсан хүчин зүйсийг тооцож хангайн чөдрийн буруу талын хааг зөв талынхаас урт хийдэг. Рюлье-Такенсийн теоремд гурван биеийн харилцан үйлчлэлийн давтамжуудын харьцаа нь рационал тоо байвал хэмнэлтэй хөдөлгөөн хийнэ, иррационал тоо байвал хаос хөдөлгөөн хийнэ гэжээ. Хангайн чөдөрний хаанууд ба сумны уртууд ялгаатай учраас уртуудын харьцаа нь иррационал тоо байх магадлал өндөр. Буруу талын хаа нь урт учир теорем ёсоор морь самуурдаг, буруу талын урд хөлөө дотогшлуулж гишгэсээр эцсийн дүнд нар буруу дугуйрсан хөдөлгөөн хийсэн байдаг байна.  Жишээ нь: 1,414 . . . , 3,14 . . . гэх мэт таслалаас хойш оронгийн цифрүүд хязгааргүй үелэхгүйгээр үргэлжилдэг тоонуудыг иррационал тоо гэдэг. Чөдөртөө самуурсан морь хоёрын тооноос язгуур гарах тоог "бодсоор" чигээрээ хол явж чаддаггүй байх. "Чөдөр өшиглөх" хэмээх ойлголт нь хэт самуурсан морь хойшоогоо сул хөлөөрөө тийрэхийн оронд сумтай хөлөөрөө тийрсэнээс булчин,  шөрмөсөө гэмтээхтэй холбоотой.

Хүн чөдрийг хийхдээ байгалаас "будаа идсэн" биш биз? Байгалаас аналог хайя.

Нам дор үүрээ засдаг зарим жижиг шувууд, могой гүрвэлийн өндөг бараг бөөрөнхий байдаг. Ийм амьтдын салхи шуурганд туугдсан өндөгнүүд унаж бяцрах аюул багатай. Харин өндөрт үүрээ засдаг шувуудын өндөгний нэг тал нь шовх, нөгөө тал нь мохоо байдаг ба хүндийн төв нь шовх талдаа байдаг. Салхи шуургатай үед өндөг хол өнхрөхгүй шовх талаа талаа тойроод эргэхээр байгаль аяндаа цэгцрүүлсэн тогтолцоо юм. Эндээс Говийн чөдрийн аналог нь - бөөрөнхий өндөг, хангайн чөдрийн аналог нь зууван өндөг байна.

Нийгмийн амьдралын эгзэгтэй үеүүдэд төрөл бүрийн онол, сургаал, номлол, гоц авьяастнууд олноор тодордгийн адил техникийн системийн мөхлийн өмнөхөн түүний олон төрлийн хувилбаруудыг инженерүүд далдын хүчний үйлчилгээгээр гаргаж ирдэг.
Монголчууд зул бөхөхийнхөө өмнө бадамладаг гэж ярьдаг билээ. Сүүлчийн удаа үр жимсээ өгч байгаа алимны модноос янз бүрийн хэлбэр хэмжээтэй алимнууд хурааж авдаг ажээ. Аливаа шинэ тогтолцооны үр үндэс нь хуучин тогтолцооны мөхлийн өмнөхөн бүрэлдэж далдын хүчний үйлчилгээг нөхцөлдүүлдэг. Шинэ тогтолцоо нь хуучин системийн эгзэгтэй үед бий болдог олон төрлийн сэдлүүдээс өчүүхэн жижиг өдөөлтөөр эерэг буцах холбоогоор түүнийг тогтвортой байдлаас гаргаж бүтцийн асар том өөрчлөлт оруулдаг. Эерэг буцах холбоонууд системийг тэнцвэрийн нөхцлөөс нь гаргадаг ба өчүүхэн бага өдөөлт нүсэр үр дагаварт хүргэдэг. Өчүүхэн жижиг зүйлсүүд шийдвэрлэх үүрэггүй ч тэд бүгдийг шийддэг.

  •     Хүн, амьтад санаатай, санамсаргүйгээр өт,

хорхойнуудыг гэмтээдэг боловч бүгд тэдний идэш болдог бус уу?

  •     Нийгмийн өөрчлөн байгуулалтын ирээдүй-ард түмний үндэсний уламжлал ба улс төрийн удирдагчийн араншингаас хамаардаг.
  •     Дэлхийн хоёрдугаар дайны эхэнд фашистын Германы цэргүүд Москва хотод хорин хоёр км ойртоод ирсэн үед генерал Панфилов бүслэлтэд байсан цэргүүддээ бүслэлтээс "өөрсдөө аяндаа гарах" тушаал өгсөнөөр эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь далдын хүчийг хэрэглэсэн удирдлагын гайхалтай жишээ болсон билээ. Ийм тушаалыг тухайн үед ямар ч шатны дарга өгөх эрхгүй байсан.
  • Америк, Вьетнамын дайны үед америкийн нэг офицер

сурвалжлагчид ярилцлага өгөхдөө : Ширэнгэнд дайтах үед
миний цэргүүд биеэ дааж өөрсдөө шийдвэрээ гаргаж
тулалддаг. Бүх хариуцлага над дээр буудаг ч би тэдэнд
биеэ дааж тулалдахыг сургадаг гэжээ.

Дүгнэлт

XXI зуунд эрдэмтэд ертөнцийн шугаман бус зүй тогтлыг нээснээр удирдлагын кибернетик буюу хөшүүн зарчмаас татгалзаж синергетик буюу уян удирдлагын зарчимд шилжлээ.

Үүнийг манай улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амьдралд харуулж байна.
Урьд нь дарга Хий!, Сур!, Тэмц! гэдэг байсан бол одоо манлайлагч Хийцгээе, Сурцгаая, Тэмцэцгээе гэдэг болжээ.

  Аливаа тогтолцоо (улс төр, эдийн засаг, уураг тархи, биологи) адаглаад оршин тогтнох, үлмаар хөгжихийн үндэс нь S-хэлбэрийн Р-фрактал бүтэцтэй хамгаалалтын механизмтай байх ёстой.

LAST_UPDATED2